Найдвартай байдал
MGLWAR нь Warcraft III тоглоомыг түгээдэггүй. Лаунчерийн ажиллагаа, компьютерт хийх өөрчлөлт болон файл шалгах мэдээллийг энд тайлбарлав.
- Лаунчер war3.exe, Game.dll файлыг өөрчилж, тоглоомд код оруулахгүй. Warcraft III-тэй ердийн LAN протоколоор холбогдоно.
- Администраторын эрх, нэмэлт драйвер, портын тохиргоо, VPN хэрэггүй.
- «Засвар» дэлгэц дээр та өөрөө дарсан үед л дууны тохиргооны HKCU дахь 4 утгыг өөрчилж, эсвэл нуугдсан газрын зургуудыг Maps\Download руу хуулна. Дууны өөрчлөлтийг буцааж болно.
- Үүнээс гадна өрөө нээсэн тоглогчоос газрын зураг татаж, Maps\Download-д хадгална. Татсан файлыг SHA-256-аар шалгаж, байгаа файлыг хэзээ ч дарж бичихгүй.
- Таны нэр, Warcraft III-ийн хавтасны зам, серверийн хаягийг зөвхөн таны компьютерт хадгална.
- Суулгагч одоогоор кодын тоон гарын үсэггүй тул Windows анхааруулга харуулж болно. Татсан файлын SHA-256-ийг энэ хуудсанд үзүүлсэн утгатай тулгаж шалгаарай.
- Шинэчлэлт автоматаар суулгана. Тоглож байх үед шинэчлэлт суухгүй.
- Дүрмийг Discord-ийн #дүрэм сувгаас уншаарай. Зөрчил мэдээлэх, тусламж авах бол #тусламж сувгийг ашиглаарай.
Таны татсан файл
- Файл
- MGLWAR-setup.exe
- Хувилбар
- 0.1.6
- Хэмжээ
- 113,369,616 байт
- SHA-256
- c524f45450bf699ab1cd31d01e8923a147713f16c2cc4517d3e59ebd6a124b2b
Шалгах: PowerShell дээр Get-FileHash .\MGLWAR-setup.exe
Дүрэм
- 1Бусдыг хүндэл. Доромжилж, дарамтлахгүй.
- 2Чит, maphack ашиглахгүй.
- 3Тоглолтыг зориуд орхихгүй.
- 4Спам, зар сурталчилгаа оруулахгүй.
- 5Аккаунт худалдахгүй. Бодит мөнгөөр арилжаа хийхгүй.
Лаунчерийн хувилбарууд
0.1.6 2026-10-22
- Албан ёсны MGLWAR лого, програмын дүрс
- Брэндийн өнгө (алтан #D6A84B)
0.1.5 2026-10-22
- LoD тоглох үдэш (Бямба, Ням 21:00) — өрөөнүүдийн дээр үлдсэн хугацаа
- Discord, сайт нээх товч; өрөөний холбоос хуулж найзаа урих
0.1.4 2026-10-21
- Сайттай ижил хар-алтан шинэ загвар
- MGLWAR сүлд, шинэ зургууд
0.1.3 2026-10-21
- Суулгагч (MGLWAR-setup.exe) — zip-ийг орлосон
- Автомат шинэчлэл: арын дэвсгэрт татаж, хаахад суулгана, тоглолтын үеэр хэзээ ч биш
0.1.1 2026-10-21
- Нэр MGLWAR болсон
0.1.0 2026-10-18
- Өрөө, чат, Start-аас өмнөх газрын зургийн шалгалт
- Байхгүй газрын зургийг хостоос татах (8 MB-аас том ч)
- «Засвар»: 1.26-ийн дуу, нуугдсан газрын зураг, хувилбар
